Анхаарах:Энэхүү нийтлэл нь ерөнхий дүгнэлт учир дэлгэрэнгүй нийтлэлийг “Монгол дахь COVID-19 эрсдэлийн үнэлгээ” уншхийг хүсвэл дараах линкээр дамжин орно уу! here.

Монгол улс COVID-19 өвчлөлийн тархалтын хувьд халдвар дотооддоо тархаагүй гэдгээрээ онцлог төлөв байдалтай байгаа билээ. Бүртгэгдсэн бүх тохиолдлууд тусгаарлалтад байна. Юун түрүүнд Монгол улс дотооддоо амжилттайгаар халдвар дамжихаас урьдчилан сэргийлж чадаж байгаа нь гадаадын улс орнууд монгол улсыг үлгэр жишээ болгон судалж суралцах үндэс нь болж байна.

2020 оны 3 сараас эхлэн монгол улсын хилээр нэвтэрч буй бүх иргэн 21 хоногийн тусгаарлалтад байх нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр хил нэвтрэх эрх нь олгогдож байна. Тусгаарлалтад байх хугацаанд 2-3 удаагийн шинжилгээнд хамрагдаж байгаа бөгөөд дотоодын эмнэлгүүдэд гарсан бүх сэжигтэй тохиолдлууд (халуурах, томуу төст өвчтэй хүмүүс г.м) шинжилгээ өгч байгаа юм.

Хэдийгээр урьдчилан сэргийлэлт болон тусгаарлалт өндөр хэмжээнд явагдаж байгаа ч гэсэн нийгмийн дунд айдас байсаар байгаа билээ. Үүнээс үндэслэн энэхүү нийтлэлийн гол агуулга нь “Нийгэм дунд илрээгүй халдвартай тохиолдол нэг байхад бусад зүйлд хэрхэн нөлөөлөх вэ?” гэсэн асуултад хариулагдахад оршино.

What is the likelihood of a single undiscovered COVID-19 case in the community?

Мэдээлэгдсэн мэдээ болон статистикийн томьёолол дээр үндэслэн хэд хэдэн боломжит хувилбаруудыг дэвшүүлэв:- Тусгаарлалтад байсан иргэн ямар нэгэн байдлаар аль нэгэн шатны шинжилгээнд хамрагдахгүйгээр далд хэлбэрийн халдвартай тусгаарлалтаас гарсан байх боломжтой юу ?- Хэрвээ ямар нэгэн байдлаар халдвартай хүн тусгаарлалтаас хугацаанаасаа өмнө гараад Улаанбаатар хотын хүрээнд далд хэлбэрийн бүртгэгдээгүй тохиолдлыг үүсгэсэн байх боломж бий юу?

  • 2020 оны 3 сараас өмнө Монгол улсад далд байдлаар COVID-19 тархан ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй байх боломжийг үнэлэх нь
  • Хөдөө орон нутагт амьтанд халдварлан үүнээс үүдэн нүүдэлчид, малчидад халдсан байх боломжийг үнэлэх нь

Тусгаарлалтад байх үед халдвар авах эрсдэл

2020 оны 7 сарын 28ны байдлаар Монгол улсад нийтдээ COVID-19 өвчлөлийн 289 тохиолдол бүртгэгдсэн байна. Стохастик моделийн загварчлалын прецессийг ашиглан тусгаарлалтаас гарсан хүмүүс хоёр удаагийн давтан шинжилгээ өгөөгүй байх магадлал 2.8% байна. Хэдийгээр 0% биш ч гэсэн 2.8% нь маш бага магадлал юм. Нийгмийн дундах айдас бус төлөвлөх болон урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв хариу үйлдэл юм.

Хэрвээ халдвар авсан иргэн тусгаарлалтаас мэдэгдэхгүйгээр гарсан бол яах вэ?

Халдвартай хүн тусгаарлалтаас зугтаж, вирусийн халдварыг Монголд тархаж болзошгүйг тодорхойлох зорилгоор СХЭ буюу (Сэжигтэй тохиолдол, Халдвар авсан, Эдгэсэн) загварыг хэрэгжүүлж байна. Хэрвээ халдварын хурдцыг хамгийн багаар R0 гэж үзээд халдвар авсан нэг хүн хавьтлаас гадна цаашаа 2 хүнд халдвар тараана гэж тооцоолбол 20 хоногийн дотор 148 батлагдсан халдвар бүртгэгдэх боломжтой. Олон улс даяарх жишгээр халдвар авсан хүмүүсийн 80% нь хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг агуулсан байгаа бол 20% (148 aac 29 нь) нь эмнэлгийн шатны үйлчилгээ авах түвшинд хүнд хэлбэрийн халдвар авсан байна. Хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн хүмүүс болон хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн хүн бүхэн COVID-19 халдварын шинжилгээ өгч байна. Шинжилгээний хариу алдаатай сөрөг гарах магадлал нь 1% гэж үзвэл халдвартай тохиолдлыг алгасах магадлал 1.00x10-58% юм. Энэ нь 1 жилд 10 удаа аянгад цохиулах магадлалтай тэнцүү юм.

Хорио цээрийн дэглэм эхлэхээс өмнө Монголд халдвар тархсан байх магадлал.

Өмнөх тохиолдолд ашигласан модель дээр үндэслэн тооцоолол гаргавал өнөөдрөөс 20 хоногийн өмнөх ямар ч цаг хугацаанд халдвар тархсан байх магадлал байхгүй юм. Түүнээс гадна COVID-19-ийн түгээмэл шинж чанаруудыг харгалзан үзвэл аливаа халдварын дэгдэлт тархалт нь одоогийн хэрэгжүүлж буй шинжилгээ, урьдчилан сэргийлэх горимын хүрээнд хурдан илрэх юм.

Халдварыг илрүүлж чадалгүй нас баралт үүссэн байх эрсдэлийг тооцохын тул Үндэсний статистикийн хорооноос нас баралтын талаарх мэдээллийг цуглуулсан. Сар тутмын нас баралтын түвшинг 2020 оны 1-р сараас 6-р сарын бодит дундаж тоотой харьцуулж үзвэл "хэт их нас баралт" байсан эсэхийг харах боломжтой. Гэсэн хэдий ч дунджаас илүү нас баралтын түвшин харагдсангүй.

Хөдөө орон нутагт малчид амьтдаас халдвар авах эрсдэл

Энэ хувилбар нь хэдийгээр бодит бус боловч боломжит хувилбарууд Монголын зарим вебсайтуудад нийтлэгдсэн байна. Энэхүү эрсдлийн бодит байдлыг тодорхойлохын тулд хоёр нөхцөл байдлыг загварчилсан болно:

  • Далд халдвар авсан малчин аймгийн төв оржээ.
  • Халдвартай малчин гэрээсээ хол хаашаа ч явдаггүй бөгөөд долоо хоногт ойр дотны хүмүүсээсээ гадна 2 хүнтэй уулздаг.

Эхний тохиолдолд, хүн ам бага буюу 12000 хүн амтай гэж үзээд СХЭ ангилалын загварыг ашиглав. Энэ далд хэлбэрийн дэгдэлтийг алдах магадлалыг хэмжихэд эхний тохиолдолд ашигласан ижил аргачлал ашигласан. Ингэж үзвэл 20 хоногийн дараа 1 хүнээс 141 хүн халдвар авах болно. 28 (141 хүний 20%) нь шинж тэмдэггүй (далд хэлбэрийн халдвар) байх болно. Эдгээр шинж тэмдэг илэрсэн эерэг тохиолдол бүрд хуурамч сөрөг тестийн хариу гарах магадлал 1.00x10-56 байна. Энэ бол маш бага магадлал юм.

Хоёр дахь тохиолдолд, СХЭ загварыг арай өөр түвшинд R0 1.2 ашиглан шинжилсэн. Гэр бүлүүдийн хоорондох холбоо бага байдаг хөдөө орон нутагт халдвар ойрын гэр бүлээс гадна тархаагүй байх магадлалтай. СХЭ загварын үр дүнд зөвхөн 2 хүн л халдвар авч, дараа нь халдвар нь үхэх болно гэж тооцоолсон.

Дүгнэлт

Энэхүү тоймыг бичсэн миний гол зорилго нь Монгол улсад COVID-19 тархах эрсдэл байхгүй гэж хэлэхгээгүй юм. Нөгөө талаараа, гадаадаас эх орондоо ирсэн иргэдээс 7 хоног бүр батлагдсан тохиолдлууд бүртгэгдсээр байна. Үүнээс гадна, гадаадын зарим улс орнуудад одоог хүртэл дотооддоо тархсан халдварын эсрэг тэмцэх, томоохон бэрхшээлүүд тулгарсаар байгаа билээ.

Тийм ч учраас миний зорилго Монгол улсын сүүлийн хэдэн сарын турших хорио цээр, тусгаарлалтын дэглэм, шинжилгээний сорьцийн мэдээлэл журмын талаарх олон нийтэд цацагдсан статистик, мэдээ мэдээлэл, бичвэрүүдийг харгалзан үзэж олон нийт нийгмийн дунд халдвар тархах эрсдэлийг үнэлэх явдал байсан юм.

Хэдийгээр уг эрсдэлийн үнэлгээ нь улс оронг цогцоор нь үнэлсэн эрсдэлийн үнэлгээ биш боловч Монголчуудын санаа зовнисон “COVID-19”-ын талаарх ихэнх асуултуудад хариулт өгч чадаж байгаа юм.

Хэд хэдэн жишээнүүдийг дор дурьдав.

  • Халдвар авсан нэг л хүн гамшиг үүсгэх хангалттай боломжтой.
    • Хэрвээ халдвар авсан хүн нийгэм дунд байсан бол бид аль хэдийн маш хурдан олж илрүүлчих байсан. Учир нь Монгол улс сэжигтэй тохиолдол бүрт шинжилгээ хийж байна.
  • Хэн нэгэн тусгаарлалтаас хугацаанаасаа өмнө гарах боломж байхгүй гэдэгт олон нийт хэрхэн итгэх вэ?
    • Хэрэв халдвартай байж болзошгүй иргэн тусгаарлалтын хугацаанаас өмнө эмнэлгээс гарсан тохиолдолд бусад эмнэлгүүдэд шинж тэмдгүүд илэрсэн сэжигтэй тохиолдлууд бүртгэгдэх нь эрс өсч олон байх байсан. Тиймээс эдгээр тохиолдлууд бүртгэгдсэн бол хавьтлуудыг тусгаарлах болон бусад арга хэмжээг маш хурдан авна. Олон нийт болон жишиг хариу үйлдлүүдээс анзаарахад COVID-19 бүртгэгдсэн тохиолдлууд маш хурдан мэдэгдэж илэрч байна.
  • Засгийн газар ажлаа хийж байна гэдэгт та яг итгэж болох уу?
    • Дээрх 3 сараас хойших каринтин болон тусгаарлалтын дэглэм журмуудыг дурдсанаас үндэслэн дүгнэвэл засгийн газрыг ажлаа хийж байна гэж ойлгож болох юм. Нөгөө талаас миний хувьд сэтгүүлчдийг онцолж бичмээр санагдлаа. Учир нь засгийн газарт асуулт тавьж, Монголын ард түмэн нийгэмд үнэн зөв бодит мэдээлэл түгээх тэдний хариуцлагатай ажил юм.
  • Аюултай нүүр тулснаас одооноос урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
    • Бидний хийж буй үйлдэл бүхэн эрсдэлтэй гэж хэлж болно. Нэг жилд аянгад цохиулах магадлал COVID-19 өвчлөлийн бөөгнөрөл тархах магадлалаас хэд дахин их гэдгийг би нийтлэлдээ тусгасан. Хэрэв энэ маш бага эрсдэл таныг амьдралын хэв маягаа бүрэн өөрчлөхөд хүргэж байвал та магадгүй бороонд гадуур алхах эсэх талаараа мөн санаа зовох нь бас зөв болов уу.

Энэхүү эрсдэлийн үнэлгээ болон бусдын хийж буй үнэлгээ ажлууд нь одоогийн цаг үеийг харгалзан үзэж цааш урагшлах нь хамгийн зөв алхам болох тухай хэлэлцүүлэг эхлэх байх гэж найдаж байна. Тодорхойгүй хугацаагаар улс орон, үйл ажиллагаа хаалттай байх нь маш ноцтой үр дагаварт хүргэх нь гарцаагүй. Гэсэн хэдий ч карантин, нийгмийн хязгаарлалтыг хэрхэн дахин нээх нь Монголын ард түмэн, засгийн газрын хувьд томоохон хэлэлцүүлэг юм.

Бичвэрийг бэлтгэсэн: Роберт Ритц

Роберт Ритц нь дата аналист бөгөөд Монгол, Улаанбаатар хотод боловсролын салбарт ажилладаг. Нийгмийн сайн сайхны хүрээнд дата анализ, дүн шинжилгээ хийх сонирхолтой. Түүнтэй холбогдохыг хүсвэл robertritz@outlook.com хаягаар холбогдоно уу.